fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Хүүхдийн баяр буюу зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагт дараах дөрвөн чиглэлд зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд: 

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм байна.

Бусад мэдээ

Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ

Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ

Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, со

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР ТӨРД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Алтан гадас” одонго

Ариунзул С.
Ариунзул С.