fitness
  • 345 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Олон хүний хувьд хүүхэд насны нандин дурсамжийн нэг бол яах аргагүй аав ээжийн ажлын газарт болдог хүүхдийн баяр гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Улаанбаатар гурил компани бяцхан үрсдээ мартагдашгүй дурсамж үлдээхээр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан 05-р сарын 26-ны өдөр ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан “Аз жаргалтай багачууд” арга хэмжээ зохион байгууллаа.

“Аз жаргалтай багачууд” арга хэмжээг Улаанбаатар гурил компанийн оффис болон гадна талбайд зохион байгуулсан ба багачууд аав, ээжийнхээ ажилладаг орчинтой танилцаж, оффисын аялалд оролцож, дуу, бүжгийн тэмцээнд оролцож, багачуудын дуртай хүүхэлдэйн баатруудын урлагийн тоглолтуудыг сонирхлоо

Арга хэмжээний төгсгөлд 500 гаруй хүүхдэд гарын бэлэг гардуулж, бяцхан үрсийн маань инээд хөөр цалгисан, аз жаргал, баяр баяслаар дүүрэн нэгэн өдөр өнгөрлөө

Монгол улсын минь ирээдүй болсон, их түүхийг бүтээх бяцхан үрсдээ Улаанбаатар Гурил компанийн нийт хамт олны зүгээс Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг хүргэе.

Бусад мэдээ

1,200 мөрдөгчтэй Малайз улсын Авлигын эсрэг хороо АТГ-тай хамтран ажиллана

1,200 мөрдөгчтэй Малайз улсын Авлигын эсрэг хороо АТГ-тай хамтран ажиллана

Айлчлалын эхний өдөр АТГ-ын төлөөлөгч нар Малайз улсын Путражаяа хотод байрлах Хорооны төв байранд а

Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэлэлцэнэ

Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цагт гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв.

Ариунзул С.
Ариунзул С.