fitness
  • 453 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

Хохирогчид болон тэднийг хөнөөсөн байж болзошгүй хутга 

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа уг хэрэг арваннэгдүгээр сарын 13-ний өдөр гарчээ. 

Хохирогчид бүгд 22-с доош насныхан байжээ. Үдэшлэгт оролцсоны дараа сургуулийн дотуур байрандаа ирсэн тэднийг чухам хэн, ямар шалтгааны улмаас хөнөөсөн болох нь тодорхойгүй байна. 

 

Оюутнуудын байшингаас урсаж буй цусны мөр

 

Цогцоснуудыг хоёр болон гуравдугаар давхараас олсон. Хохирогчид бүгд хутгалуулж амиа алдсан тус байшинд нийт зургаан оюутан амьдардаг байжээ. Нэгдүгээр давхарт амьдардаг хоёр оюутан амьд үлдсэн бөгөөд хэрэг болох үед гэртээ байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Амьд үлдсэн оюутан 

 

Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн сэжигтнийг цагдаа нар шалгаж, хэрэгт холбогдолгүй болохыг тогтоожээ. Үүнд талийгаач Гонкалвесийн экс найз залуу, хоёр оюутныг гэрт нь хүргэж өгсөн таксины жолооч, мөн амьд үлдсэн хоёр оюутан багтаж байгаа аж. 

 

Амьд үлдсэн оюутан 

 

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд гэмт этгээд хохирогчдын хэн нэгнийг таньдаг байсан байж магадгүй гэж дүгнэжээ. Учир нь огт танихгүй этгээд гэрт нь орж ирсэн бол тэдний ядаж нэг нь тусламж дуудах байсан гэжээ. 

Хэргийн шалгалтын явц удаашралтай байгаа учраас оршин суугчид бухимдаж эхэлжээ. Иргэдийн аюулгүй байдал энэ хугацаанд алдагдаж байгаа учир оройн цагаар ажилладаг газрууд эрт хааж, оюутнууд үргэлж хамтаараа явах болсон байна. 

 

Оюутнуудын амьдарч байсан байшин 

Бусад мэдээ

Зарим чиглэлийн орон нутгийн автобусыг Драгон төвөөс явуулна

Зарим чиглэлийн орон нутгийн автобусыг Драгон төвөөс явуулна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-аас дараах чиглэлийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчл

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуультай болно

Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуультай болно

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралда

Ариунзул С.
Ариунзул С.