fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон байна. Харин онцгойгийн албан хаагчид 23 настай А-г осгож н ас бар сан байхад нь олсон юм.

А нь эхнэр, нэг настай охины хамт Булган голын чиглэлд зорчих үед унаж явсан автомашин нь эвдэрч, сүлжээ тасарсан байна. Тэрээр тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан ч 3 км зайд осгож н ас ба рсан байдалтайгаар олдсон байна.

Харин А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлжээ. Эрс хүйтэрч байгаа энэ цаг үед ард иргэд хол замд явахдаа өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

Бусад мэдээ

Өвөрхангайн Бат-Өлзий сумын зарим газарт 60-70 см зузаан цас оржээ

Өвөрхангайн Бат-Өлзий сумын зарим газарт 60-70 см зузаан цас оржээ

Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Зүйл, Нарийнтээл, Уянга зэрэг сумын нутагт урд шөнө

Автобусны хэрэгт холбогдсон Солонгосын иргэд эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдав

Автобусны хэрэгт холбогдсон Солонгосын иргэд эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдав

Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцсон Солонгосын иргэд эрүүг

Ариунзул С.
Ариунзул С.