fitness
  • 416 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Нийслэлийн 2023 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр НИТХ-аар хийж байна.

Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцууллаа.

Дүгнэлтүүд:

  • Нийслэлийн хэмжээнд 27,200 үл хөдлөх хөрөнгө байгаа гэх судалгаа бий. Гэтэл есөн дүүргийн улсын бүртгэлийн нэгдсэн дүнгээр 17,700 үл хөдлөх хөрөнгө байгаа нь зөрүү үүсгэж байна. Эдгээрийг бүртгэлжүүлж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
     
  • 2012 онд НИТХ-аар баталсан Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг 1.5% болгож нэмэгдүүлснээр ирэх онд 26.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэх боломжтой.
     
  • Улаанбаатар хотод хоёроос дээш үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаадын болон монгол иргэний судалгааг гаргаж, гурав дахь үл хөдлөх хөрөнгөөс татвар ногдуулж болно.
     
  • Нийслэлийн өмчийн барилгуудыг НИТХ-аас баталсан тарифын дагуу түрээслүүлснээр 1.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ.
     
  • Баянзүрх, Хан-Уул дүүргийнхэн Мал, амьтны албан татварын хуулийн дагуу мал бүхий иргэдэд татвар ногдуулж ажиллах хэрэгтэй байна.
Чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, гадаадын албан томилолт, сургалт семинар зохион байгуулахгүй зэргээр төсвийн зардлаа бууруулах боломжтойг М.Эрдэнэжаргал хэлж байв.

Бусад мэдээ

Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана

Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана

Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллана гэдгийг Замын-Үүд Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээ

НДШ-ийн тасарсан хугацааг нөхөн төлөхийг хуулиар хориглоно

НДШ-ийн тасарсан хугацааг нөхөн төлөхийг хуулиар хориглоно

Нийгмийн даатгалын багц хуульд нийгмийн даатгалын нөхөн шимтгэл гэдэг асуудлыг хуулиар хоригложээ. Ш

Ариунзул С.
Ариунзул С.