fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Аялал жуулчлалын компаниуд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим заалтыг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайн хуулийн төсөлд аялал жуулчлалын компаниудыг дарамталж шахсан, боомилсон маш олон заалтууд орсон гэж тэд шүүмжилж байгаа юм.

"Хуулийн төсөлд оруулсан тусгай зөвшөөрлийн тухай заалтыг эсэргүүцэж байна"

Энэ тухай аялал жуулчлалын компанийн төлөөлөл хэлэхдээ "Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж, хэлэлцэж байгаад бид баяртай байгаа, мөн дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийн заалтад гол аялал жуулчлалыг авч явж байгаа хувийн бизнес эрхлэгчдээ хэт боомилж дарамталсан зүйл байгааг эсэргүүцэж, буцааж харахыг шаардаж байна.

Тухайлбал, энэ хуульд оруулсан тусгай зөвшөөрөл гэдэг бол аялал жуулчлалын салбарт байх ёсгүй. Учир нь энэ бол байгаль орчинд хор нөлөө учруулдаг, уул уурхай эрхэлдэг, ямарваа нэг байдлаар иргэдэд хохирол учруулж болзошгүй тийм үйл ажиллагаатай бизнес хийхэд тусгай зөвшөөрөл авдагтай ижил төрлийн зөвшөөрөл.

Харин аялал жуулчлалын салбар дээрх үйл ажиллагааны эсрэг буюу гэгээлэг салбар. Тийм учраас бид тусгай зөвшөөрөл хэрэггүй, өмнөх шигээ ангиллын гэрчилгээний явж байх хэрэгтэй. Үүнд энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байна" гэв.

Мөн тус хуулийн заалтад орсон зориулалтын газар отоглоогүй бол торгох заалтыг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

Бусад мэдээ

Гэр бүлийн харилцааг сүйрүүлдэг 10 алдаа

Гэр бүлийн харилцааг сүйрүүлдэг 10 алдаа

Чухам юу хосын харилцаа сүйрүүлэхэд гол тулгуур болж байгааг та бүхэндээ дуулгая.

Малчин Х.Эрдэнэбулган хахир өвлийг давахын тулд 300 эх хониноос 50-60 эх малыг төллүүлжээ

Малчин Х.Эрдэнэбулган хахир өвлийг давахын тулд 300 эх хониноос 50-60 эх малыг төллүүлжээ

Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган мал сүргийнхээ чанарт анхаарч, сүргийн бүтцээ чуха

Ариунзул С.
Ариунзул С.