fitness
  • 373 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 8-н тохиож байна. Эл өдөр 61 жил ханилсан хос Д.Догсомжав, Ц.Агваанцэрэн нар Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд "Очир-Эрдэнэ"-ий хуримын ёслолоо хийжээ.

Албан ёсоор гэрлэлтээ батлуулснаас хойш 60-аас дээш жил ханилж буй хосууд  "Очир-Эрдэнэ"-ий ёслолоо хийдэг аж.

Залуу хойч үедээ үлгэр дуурайл болсон азай буурлуудын "Очир-Эрдэнэ"-ий ёслолыг зээ охин нь санаачлан зохион байгуулжээ. Ёслолын үеэр ач, зээ нар нь өвөө, эмээдээ мэндчилгээ дэвшүүлж, халуун дулаанаар баярыг нь тэмдэглэжээ.

Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон

“Очир-Эрдэнэ”- ний хуримын эзэд та хоёртоо дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг дэвшүүлье хэмээн Нийслэлийн гэрлэх ёслолын ордноос мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Нийслэлийн гэрлэх ёслолын ордон “Очир-Эрдэнэ”- ний хурим, алтан хурим, мөнгөн хурим, сувдан хурим зохион байгуулдаг аж.

Түүнчлэн өндөр настнуудын хуримыг тэмдэглэхэд ихэвчлэн хүүхдүүд, ач, зээ нар нь гэнэтийн бэлэг барьж, өөрсдийг нь мэдээгүй байхад Гэрлэх ёслолын ордонд урьж баярлуулдаг тухай Нийслэлийн гэрлэх ёслолын ордноос мэдээлсэн юм.

Бусад мэдээ

2024 онд ашиглалтад орох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцны ТӨСӨӨЛӨЛ ЗУРАГ

2024 онд ашиглалтад орох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцны ТӨСӨӨЛӨЛ ЗУРАГ

Түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон байдаг. Энэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргий

Ариунзул С.
Ариунзул С.