fitness
  • 324 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-02

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд тус тус ажиллаж, удирдлагаас баталсан тушаал шийдвэртэй танилцаж, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, шийдвэрлэлт, ёс зүйн хорооны үйл ажиллагаа, батлагдсан төсөв, гүйцэтгэл, хандив, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүдийг судлав.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1820 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударга ёсны боловсрол олгох, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилгоор “Шударга ёсны боловсрол: Гэр бүл, хүмүүжил, төлөвшил-2” чөлөөт уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгуулав. Уг арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын “Шударга ёсны клуб” ажиллуулж байгаа нэр бүхий 7 сургуулийн 6-8 дугаар ангийн сурагч, эцэг, эхийн төлөөлөл нийт 60 гаруй хүн хамрагдав.

Бусад мэдээ

"УИХ төсвийн тодотголыг баталсны дараа хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газраар хэлэлцүүлнэ"

"УИХ төсвийн тодотголыг баталсны дараа хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газраар хэлэлцүүлнэ"

Хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр 100,000 төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Хөдөлмөр,

ОБЕГ-аас цэцэрлэгийн ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов

ОБЕГ-аас цэцэрлэгийн ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов

Стратегийн команд штабын дадлага сургуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг да

Ариунзул С.
Ариунзул С.