fitness
  • 488 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.

Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай кино театруудаар огт гараагүй, дээрээс нь муу бичлэгтэй хулгайн сайтуудаар л үзэж байсан бол одоо монгол орчуулгатайгаар Юнивишнийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой болжээ. Энэ киног үзэхгүйгээр 2019 оны кино уран бүтээлийг ардаа орхиж болохгүй учраас та бүхэндээ эдгээр баримтуудыг сонирхуулж байна. 

1. "Алтан бөмбөрцөг" кино наадмын гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг хүртсэн бөгөөд Оскарын шагнал авах өндөр магадлалтай, эргэлзээгүй хэмээн дийлэнх шүүмжлэгч, кино сонирхогчид үзэж байгаа билээ.

 

2.  Найруулагч Бун Жун Уны “Шимэгч” тавдугаар сард Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг хүртэж, тэрбээр тус нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны солонгос найруулагч болсон билээ.

 

3. Солонгос байтугай дэлхийд алдартай тус найруулагчийн кинонуудыг та дуулж, үзэж байсан байж таараа. "Snowpiercer", "Okja", "Memories of Murder", "Mother", "The Host" зэрэг бүтээлүүд нь хэдийнэ кино урлагийн "классик"-уудын нэг болжээ.

 

4. 2 цаг 12 минут үргэлжилдэг эл киноны үйл явдал таныг огтхон ч уйдаахгүй. Өрнөл, эргэлт, төгсгөл нь таныг гайхшруулж, энэ киног хэзээ ч мартахгүй болгоно. Мөн энэ кинонд нуугдаж буй цаад утга санаа, далд илэрхийлэл нь хэн бүхний анхаарлыг татах болно. 

 

5. Үйл явдал өрнөдөг Пакийн байшин зөвхөн энэ кинонд л зориулагдаж өнгө төрхөө олсон юм. Кинон дээр Намгон гэх архитектор уг байшинг барьсан гэдэг ч үнэндээ кино продакшны дизайнер И Ха Жун бүх зүйлийг нь бодож, харагдах байдлыг нь төгс болгосон байна. Киног үзэх явцад та тэр байшингийн дотоод заслыг хараад гайхшрах болно.

 

 

6. Кредит хэсэгт явдаг эхний дууг найруулагч Бун Жун У өөрөө зохиосноос гадна гол дүрийн жүжигчин Чой У Сик дуулжээ. 

7. Уг киноны санаа 2015 онд анх гарч ирсэн бөгөөд киноны зохиол эцсийн байдлаар 3 сарын дотор бичигджээ. Мюнхений кино наадмын үеэр найруулагч кино зохиолыг хангалттай сайн болоогүй гэж бодсоноос болоод маш их дарамтад орж байсан гэнэ. Гэвч кино зохиол хамгийн өндөр үнэлгээг авсаар л байна.

 

 

8. Солонгосоос дэлхийд гарч чадсан өөр нэгэн алдартай кино болох "Burning"-ийн кино зураглаач мөн уг кинонд хамтран ажилласан билээ.

 

9. Найруулагч маш өндөр үнэтэй, баян айлуудын л хэрэглэдэг хогийн савыг кино зураг авалтдаа зориулж түр хэрэглэж байсан бөгөөд 2,500 долларын үнэтэй тэр хогийн савыг эргүүлэн өгөхдөө гар нь чичирч байсан гэдэг. Та бүхэн энэ киноноос анги давхаргын ялгааг тултал мэдэрч, найруулагчийн мэдэрч байсан тэр санаа зовнилыг мөн мэдрэх байх. 

 

10. Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолоос олон шагнал авна хэмээн таамаглагдаж буй Өмнөд Солонгосын шилдэг бүтээл, 2019 оны хамгийн өвөрмөц, онцлох бүтээл "Шимэгч"-ийг та бүхэн Оскар болохоос өмнө Юнивишнийн видео сангаас заавал үзээрэй.

Бусад мэдээ

Хивэг, малын нэмэлт тэжээлийн импорт хоёр дахин өсжээ

Хивэг, малын нэмэлт тэжээлийн импорт хоёр дахин өсжээ

Улаанбуудайн хивгийг ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолжээ. Малын нэмэлт тэжээл 1,

Монголбанк, Архангай аймгийн ЗДТГ орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллалаа

Монголбанк, Архангай аймгийн ЗДТГ орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллалаа

Монголбанк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн бат

Hunnu Admin
Hunnu Admin