fitness
  • 336 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Мэдээллийн эхэнд тэрбээр "Миний бие дөнгөж сая Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа.

Хөгжлийн Банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбум төгрөгт хүрч шийдэгдэж, Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж, Монголбанканд байршуулснаар Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна. 

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн Банкны өрийн нэг хэсэг өнөөдөр ингээд төлөгдөж байна" гэлээ.

Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн Банкнаас "Монгол Улсын Хөгжлийн банк нь 2013 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30 тэрбум иенийн “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Тус бондын үндсэн төлбөрийг ирэх онд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр төлөх хуваарьтай.

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 2022 оны нэгдүгээр улирлаас эхлэн Монголбанкан дахь Төрийн сангийн иений тусгай дансанд байршуулаад байна. “Самурай” бондын үндсэн төлбөр болох 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар нийт 751.5 тэрбум төгрөг бөгөөд Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр бондын үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжтой боллоо" гэв. 

Бусад мэдээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслолыг 18,000 хүн үзжээ

Шинэ ёкозуна Кисеносатогийн анхны дэвжээнд гарах ёслол Баасан гарагт Мэйжигийн үеийн сүмд болоход 18

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг

Ариунзул С.
Ариунзул С.