fitness
  • 398 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц байдал зарлажээ.

Канберрад тулж ирсэн түймэр нь 18,500 орчим га газрыг хамраад байгаа юм. Хотын захын оршин суугчдад нүүх бэлтгэлтэй байхыг эрх баригчид анхааруулжээ.

Канберра нь Австралийн хамгийн том хоёр хот болох Сидней, Мелбурн хоёрын дунд оршдог, 400,000 орчим оршин суугчтай.

Хамгийн сүүлд 2003 онд тус хот ойн түймэрт өртөх үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, 500 орчим хүн түлэгдэж, 470 айлын орон байр шатаж байжээ. Энэ удаагийн түймрийн нөхцөл байдал 2003 оны гамшгийнхтай төстэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Ойрын өдрүүдэд Канберра орчмын агаарын температур Цельсийн 40 хэмийг давж, салхины эрч хүчтэй байгаа нь аюулыг улам нэмэгдүүлж байна.

Есдүгээр сард Австралид эхэлсэн ойн түймрийн улмаас 33 хүн амиа алдаж, хэдэн мянган орон байр шатжээ. Нийтдээ 11 сая гаруй га газрын ой мод түймэрт шатаад байна.

Бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам ариун цэврийн өрөөтэй "4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан налуу зам ариун цэврийн өрөөтэй "4 сургууль, 4 цэцэрлэгт байгуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Aзийн хөгжлийн банктай хамтран Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгж

Сурагчид бага ангиасаа компьютер, стем сургалтад хамрагдана

Сурагчид бага ангиасаа компьютер, стем сургалтад хамрагдана

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерын ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөт

Hunnu Admin
Hunnu Admin