fitness
  • 429 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-09

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -38...-43 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг,  Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, бусад нутгаар -23...-28 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн  өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөнийг хязгаарлалаа

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөдөлгөөнийг хязгаарлалаа

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн

Б.Батсайхан: Унаач хүүхдийн асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай

Б.Батсайхан: Унаач хүүхдийн асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112

Ариунзул С.
Ариунзул С.