fitness
  • 161 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн зүгээс 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан бөгөөд 22 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа аж. 

"Цаашид урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 600 орчим сая төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулахаар байгаа" хэмээн тэрбээр хэллээ. 

Түүнчлэн "Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна.

Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн, цаашид яах нь тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй" гэв.

Бусад мэдээ

Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

Өвдөгний үе солих мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор өвдөгний үе солих мэс заслын тусламж үйлчилгээг хамтын төлбө

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

“Шүд” төсөл эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ

Hunnu Admin
Hunnu Admin