fitness
  • 412 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12


2022 оны 12-р сарын 12-13 өдрүүдэд “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа болон Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа, төрөлжсөн төв эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүргийн эмч мэргэжилтнүүд болон БСШУЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож байна. 



Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал   хандуулж, олон салбарын хамтарсан цогц тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг ГЛОБАЛ санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн Монгол улс энэхүү санаачлагад 2021 оноос нэгдсэн. “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсанаас хойш даруй хоёр жил өнгөрчээ.   
Манай Улсад жилдээ 100 гаруй хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогддог. Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Монгол Улсын Төр засгаас хүүхдийн хорт хавдрын асуудалд онцгой анхаарал тавьж, оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, орчин нөхцлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар анхааран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд

  • Компьютер томографийн өндөр хүчин чадалтай аппарат ашиглалтанд оруулсан
  • Лабораторийн чадавхийг нэмэгдүүлсэн
  • Хүүхдийн хавдрын чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг үндэсний болон гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаж байна
  • Хүүхдийн хорт хавдрын эмчилгээг төрөөс дааж үнэ төлбөргүй үзүүлж байна
  • Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавруудыг шинэчлэн баталсан
  • Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний үнэлгээг олон улсын аргачлалаар хийсэн
  • Салбар дундын хамтын ухуулга нөлөөлийн үйл ажиллагаа болон олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулж байна.  

Зөвлөгөөнөөр Хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлууд, хүүхдийн хорт хавдрын талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу ирэх жилүүдэд хийх ажлыг хэлэлцэж, хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна." хэмээлээ. 



ДЭМБ-аас 2018 онд гаргасан “Хүүхдийн хавдрын асуудлыг үндэсний тэргүүлэх чиглэл болгох уриалга”-д Монгол Улс 2020 онд нэгдэж “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг цахим хэлбэрээр, есөн салбар хуралдаан, нэгдсэн хуралтай нийт 3000 гаруй салбарын эмч, эмнэлгийн ажилтан болон холбогдох салбарын мэргэжилтнүүд  оролцсон зөвлөгөөнийг зохион байгуулж байсан юм.
Анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу  “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын тушаал гарч “Хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.






Бусад мэдээ

Гаалийн албан татвараас чөлөөлөх бараануудтай танилцаарай

Гаалийн албан татвараас чөлөөлөх бараануудтай танилцаарай

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр болсон Засгийн газрын хурлаар хэлэлцэ

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан улс боллоо

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан улс боллоо

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер

Ариунзул С.
Ариунзул С.