• 928 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

Шинэ жилийн баяраа мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлэхээр догдолж байна уу? Даашинзаа сонгохоосоо өмнө дараах зөвлөмжийг уншаад үзээрэй. Та харамсахгүй.

Юун түрүүнд өөрийнхөө биеийн галбирыг аль төрөлд нь хамаарахыг ажиглаарай. 

1. Элсэн цаг

Таны бие: Таны бэлхүүс нарийхан бөгөөд ташаа, цээж илт ялгарч харагддаг. 

Төгс зохих даашинз:

Бэлхүүсээ тодотгосон, бүстэй, бариу даашинз танд төгс зохино.

Зохих даашинз:

V хүзүүтэй даашинз

Бие барьсан топ 

Зохихгүй даашинз: 

  • Хэтэрхий сул загвартай, томдсон даашинз
  • Хэт дэрвэгэр хормойтой даашинз

2. Алиман хэлбэртэй

Таны бие: Таны биеийн бэлхүүс өргөн бөгөөд ташаа, цээжнээс давж харагддаг. 

Төгс зохих даашинз:

Биеийн дээд хэсэгт анхаарал татсан урт даашинзууд төгс тохирно.

Зохих даашинз:

Бүстэй урт даашинз

Уналттай хормойт:

Дэрвэгэр даашинз:

Зохихгүй даашинз: 

  • Хэвтээ шугамтай даашинз
  • Бэлхүүс барьсан шулуун даашинз
  • Бариу топ

3. Гурвалжин 

Таны бие: Ташаа нь бэлхүүс, цээжнээс ялгарч харагддаг биеийн галбир.

Төгс зохих даашинз:

Цээжинд анхаарал татаж, биеийн харьцааг тэнцүүлэх даашинзууд төгс зохино. 

Зохих даашинз:

Эгэм гарсан даашинз

Тэгш эсвэл V энгэртэй даашинз 

Зохихгүй даашинз:

  • Томдсон, сул загвар
  • Богино бариу даашинз
  • Дээгүүрээ бариу, доогуураа дэрвэгэр даашинз

3. Дөрвөлжин

Таны бие: Таны биеийн цээж, ташаа ижил хэмжээтэй бөгөөд бэлхүүс үл ялиг ялгарч харагддаг. 

Төгс зохих даашинз:

Ташаа, цээжийг тодотгож, бэлхүүс барьсан загвар төгс зохино.

Зохих даашинз:

Чимэглэл, унжлагатай даашинз

Том бөмбөгөр даашинз

Зохихгүй даашинз:

  • Хэт бие барьсан цулгуй даашинз
  • Сул том загвар

Бусад мэдээ

УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдийн гадна цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгнө

УБЦТС ТӨХК-аас хэрэглэгчдийн гадна цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгнө

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг

26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг

26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг ашигладаг

Улсын Их Хурал(УИХ)-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хурлаар Олон улсын хөдөлмөрий

Ариунзул С.
Ариунзул С.