fitness
  • 471 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-13

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Өвөр Жанчивлан орчим 100 иргэн тээвэрлэсэн хоёр автобус цасанд суусан, Багануур дүүргийн Нарийний ам гэх портер, приус-30 машинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 22-48 насны 3 том хүн, 0-13 насны 5 хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн амь насыг нь авран хамгаалжээ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд, олон нийт онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Бусад мэдээ

Хэнтийгээс Бор-Өндөрийн чиглэлд гараад алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтийгээс Бор-Өндөрийн чиглэлд гараад алга болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн төвөөс урагш 200 км-т 12-р сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Өндөрхаан сума

Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн

Ш.Мөнхцэцэг: Түр байранд ирсэн 116 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа та

Ариунзул С.
Ариунзул С.