fitness
  • 405 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-30

00:0000:00
Б.Пүрэвдорж: Л.Энхболд Н.Номтойбаярт хариугаа барьсан
Sara, ikon.mn - text to speech

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх гэж байна.

Чуулганы хуралдаанаар энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх саналыг нэр бүхий гишүүд гаргасан ч УЕП-оос асуудлыг нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн гэдэг үндэслэлээр хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "АН энэ хүний асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрсэн. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс чуулганы хуралдаанаар энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зүйтэй.

Хууль зүйн байнгын хорооны хурал дээр намайг Н.Номтойбаярыг үлдээх кноп дарсан гэж хэвлэлээр гүтгээд байгаа. Уг нь Л.Энхболд дарсан. ЖДҮ-гийн асуудалд Н.Номтойбаяр гишүүн өөрийг нь өмөөрч кноп дарсны хариуг л барьсан юм билээ" гэв.

Чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Б.Пүрэвдорж гишүүний саналыг хүлээж авах боломжгүйг хэлээд хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин үүний дараа хуралдсан Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг "авч үлдэх" шийдвэр гаргасан билээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан юм.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд нууцаар санал өгнө. 

Бусад мэдээ

Агаарын бохирдол, түгжрэлээс шалтгаалж дунд сургуулийн сурагчдыг 12, нэгдүгээр сард амраахыг судлах санал иргэдээс ирсэн

Агаарын бохирдол, түгжрэлээс шалтгаалж дунд сургуулийн сурагчдыг 12, нэгдүгээр сард амраахыг судлах санал иргэдээс ирсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр х

2024 ОНД МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХОЛБОО ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО

2024 ОНД МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХОЛБОО ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн са

Hunnu Admin
Hunnu Admin