fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ир­гэ­дийн Оролцооны Нэг­дэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюун­­гэрэл "Монгол Ньюс" төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус намаас "Хуультай хулгайг таслан зог­­­соо­­­­х" шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. 

ИОНН-ын дарга Ц.Оюун­­гэрэл "Ир­гэ­дийн оролцооны нэг­дэл нам нь эрх баригч нам биш. Монгол Улсын хамгийн отгон нам буюу 36 дахь нам. Отгон намын хувьд ихэнх гишүүн нь залуус байдаг. Нүүрсний хулгайн асуудал нь иргэдийн бизнесийн тэгш орчин, залуусын ирээдүй болон нийгмийн хөгжилд саад болж байна. 

Сөрөг хүчний хувьд бид мэдэж болох мэдээллийнхээ хүрээнд буюу нээлттэй дата мэдээлэлд суурилж, дотооддоо ажлын хэсэг гарган нүүрсний хулгай хэрхэн яаж явагдаж байгааг судалсан. Уг судалгааны хүрээнд тодорхой мэдэгдлийг гаргаж, УИХ болон Засгийн газарт өнөөдөр хандахаар болж байна.

Засгийн газар 44 их наяд төгрөгийн хулгайг удаа дараа няцааж, бүх хулгай нь нийлээд 12 их наяд төгрөгт багтаж байна хэмээн хэлж буй. Үүнээс цааш ухаад юу ч гарч ирэхгүй мэтээр мэдэгдэл хийж байна. Улмаар шүгэл үлээсэн хүмүүсийг худлаа ярьсан хэмээн буруутгах хандлагатай байгаа. Тэгвэл үлдсэн 30 гаруй их наяд төгрөгийн хулгай нь ямар замаар явсан байж болох вэ. Үүнийг бид анзаарахгүй өнгөрч болохгүй. 

Газрын доорх ашигт малтмал бол төрийн өмч, ард түмний баялаг. Энэ баялгийг төр ард түмний нэрийн өмнөөс бусдад ашиглуулдаг. Монгол Улсын ашигт малтмалаас ашиг орлого олж байгаа хүмүүс төрийн өмчийг ашиглаж, бизнес хийснийхээ төлөө төрд баялгийнх нь төлбөрийг төлдөг. Үүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж нэрлэдэг.  Өөрөөр хэлбэл, баялгийг ашиглаж мөнгө олсныхоо төлөө улсын төсөвт төлбөр төлж байдаг. Гэтэл Монголын ард түмэнд төлбөр төлөхгүйгээр ашигт малтмалаас ашиг олоод байгаа хүмүүс бол хулгайн схемийн нэг хэсэг юм. Яагаад гэвэл, ашигт малтмалаас орлого олоод байгаа мөртлөө ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвараа тэд төлөөгүй. Ийм үйлдлийг эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд хийж байна.

Манай улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7 дугаар зүйлд, ашигт малтмал ашиглах гэж юу вэ гэдгийг заасан байдаг. Ашигт малтмал ашиглах гэдэг нь,

  • Ашигт малтмал ялган авах
  • Ашигт малтмал олборлох
  • Ашигт малтмалын орлогын ашигт агуулгыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа
  • Ашигт малтмалыг баяжуулах
  • Ашигт малтмалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Борлуулах болон үүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулахыг ашигт малтмалыг ашиглах гэж нэрлэнэ хэмээн заасан.

Тэгвэл дээрх долоон процессын алинд нь ашигт малтмал ашигласны нөөц авдаг юм бэ гэх асуултыг дэвшүүлж, манай ажлын хэсэг судаллаа" хэмээн хэлэв.

Бусад мэдээ

Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчилэхэд зарцуулна

Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчилэхэд зарцуулна

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор

Голомт банк цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Голомт банк цэвэр ашгаасаа нийт 72.8 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Банкны салбарын цаг үеийн зарим асуудлаар Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатартай яр

Ариунзул С.
Ариунзул С.