fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-19

Хятадын эрүүл мэндийн салбарын мэдээлснээр энэ өвөл тус улсыг коронавирусний гурван давлагаа нөмрөх бөгөөд одоогоор эхний давлагаатайгаа нүүр тулж буй талаар "BBC" агентлаг мэдээлжээ.

Тус улсын хувьд цар тахлын үед тогтоогоод байсан "Тэг ковид" хатуу хязгаарлалтын ихэнхийг цуцалсан билээ. Гэсэн хэдий ч өдөрт бүртгэж буй шинэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа юм.

Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач Ву Зунью "Ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл тохиолдлын тоо нэмэгдэнэ. Цагаан сарын баярын амралтаар цар ахлын хоёр дахь давлагаа эхлэх юм. Харин гурав дахь давлагаа хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын дунд үе хүртэл тохионо" гэжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр энэ сарын 7-ны өдрөөс хойш цар тахлын халдвраас үүдэж амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин албан бус мэдээллээр Бээжин хотод цар тахлын улмаас амиа алдсан хэд хэдэн тохиолдол байгаа ажээ.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн өдөрлөгт оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын

Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал тогтворжжээ

Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал тогтворжжээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийнхан 2023 оны наймдугаар

Ариунзул С.
Ариунзул С.