fitness
  • 76 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 жилийн өмнө

Төв талбайд МАНАНгийн эсрэг II дахь жагсаал эхэллээ.

Шууд үзэх:

 

 Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган нэвтрүүлж байна. 

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Жагсаал цаг 30 орчим хугацаанд үргэлжилнэ гэж тооцоолж байна. Дуусаад суулт зарлана. 250 орчим хүн өсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хэрэв их хэмжээний хүн өлсгөлөн зарлавал УИХ-ын гишүүдээ төлөөлж бид ч нэгдэнэ. Гэхдээ арай ч ийм түвшинд хүрэхгүй байх гэж найдаж байна. Тэгэхээр М.Энхболд гэдэг хүн жаахан ухаан гаргах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Хугацаагүй суулт хийнэ. Улс төрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг ашиглаж М.Энхболдыг унагана. МАНАН-г татан буулгана. Ард түмэн талбайд гарлаа. М.Энхболдод ганц л гарц үлдсэн. Тэр бол өөрөө огцроод энд ирж огцорч байгаагаа мэдэгдэж, ард иргэдээ баярлуулах ёстой. Манай цөөнхийн бүлэг М.Энхболдын хэрэгсэл болж байгаад харамсаж байна. М.Энхболд унах нь гарцаагүй болоод ирэхээр УИХ-ыг тараая гэдэг зүйлийг гаргалаа. Өнөөдөр 250 хүн албан ёсоор өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн. Тэр дунд УИХ-ын таван гишүүний нэр бий. 

Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөний төлөөлөл: Ард түмний итгэл алдарч байна. М.Энхболд өөрөө хүсэлтээрээ огцроод, жагсаалын үеэр гарч ирж үгээ хэлээд, уучлалт гуйх ёстой. Яасан ичдэггүй юм. Нэхүүлийн залуус энэ байтугай хувьсгалыг хийнэ. Эхлэл нь М.Энхболд гэдэг хүнийг огцруулах. Жагсаал бүрийг 80, 90 оны жагсаалтай харьцуулаад байна. Жагсахаа тулбал 20 хүн байсан ч жагсаал шүү дээ. Өнөөдрийн жагсаалаас олон зүйл хүлээж байгаа гэлээ.

Жагсаал үргэлжилж байна. 

Бусад мэдээ

SEO YE-JI-ИЙН ШИНЭ К-ДРАМАГИЙН ДҮРЭЭР БИД ОДООГООР ЮУ МЭДЭХ ВЭ?

SEO YE-JI-ИЙН ШИНЭ К-ДРАМАГИЙН ДҮРЭЭР БИД ОДООГООР ЮУ МЭДЭХ ВЭ?

Мөрөөдөмтгий жүжигчин Ким Сүн Хёны хажуугаар Seo Ye-ji Netflix-ийн түгжрэлд орсон "It's Okay to Not Be Okay" киноны гайхалтай эргэлтийнхээ ачаар Өмнөд Солонгосын олон ангит киноны зуны нүүр царай болж байсан - одоо тэр шинэ дүрийн дүрийг бүтээсэн шинэ жүжигээрээ эргэн ирж байна.

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

"Огторгуйн охин" нэрний тухайд?Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөр

Hunnu Admin
Hunnu Admin