fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-10-20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих боломжтой суурин утас болох "Итгэлтэй утас" байршуулжээ. 


Ийнхүү сургуульд тус суурин утас тавигдсанаар сурагчдын гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 


Уг ажлыг Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот болон зарим аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэдийнэ "Итгэлтэй утас"-ыг байршуулсан аж.

Сурагчид хичээлээсээ тараад эцэг, эх, асран хамгаалагчаа үүдэнд ирсэн байна уу гэж шалгаад, ирээгүй байвал суурин утсаар залгадаг. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд суурин утсаар үйлчлүүлж байна гэх судалгаа мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. 


"Итгэлтэй утас" байршуулах ажлын хүрээнд цаашид мөн орон нутгийн албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллана.  


Бусад мэдээ

Орхон аймгийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх захирамж гаргалаа

Орхон аймгийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх захирамж гаргалаа

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагад хандаж хөгжлийн бэр

Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлахаар болжээ

Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлахаар болжээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо буюу хуучин товчоо орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн

Hunnu Admin
Hunnu Admin