fitness
  • 334 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-03

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 1,171 тн өвс, 8,000 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.

Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрдлээс сэргийлэхийн тулд:

  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт
  • Дорнод аймгийн Баян-Уул сум
  • Говь-Алтай аймгийн Алтай сум
  • Завхан аймгийн Баянтэс, Отгон сум
  • Ховд аймгийн Булган, Алтай сум
  • Увс аймгийн Бөхмөрөн сум
  • Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт сум
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашиныг олгосон" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Улсын хэмжээнд 2022 онд 188,600 малчин өрх 71.6 сая мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл 21,800 өрхийн 9.5 сая мал отроор өвөлжих нөхцөл байдал үүссэн.

Отроор өвөлжих малчин өрх, малын тоо толгой өмнө оныхтой харьцуулахад өрх 2,200, мал 1.1 саяаар өссөн байна.

Нийт нутгийн 60 орчим хувьд зудын их эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэргийн, арав орчим хувьд бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар 13 аймгийн 160 сум зудын эрсдэл ихтэй байгаа юм.

Малчид 1.1 сая тн өвсийг өөрсдөө бэлдсэн байна. Мөн сүрэл 15,000 тн, ногоон тэжээл 88,000 тн, үйлдвэрийн тэжээл 32,004 тн, гар тэжээл 47,009 тн, дарш 13,001 тн, хужир 92,200 тн хураажээ.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21,000 тн өвс, 8,200 тн тэжээл байна.

Зарим сум, багийн нөхцөл байдал хүндэрсэн учир аймгийн өвс тэжээлийн нөөцөөс хүргэж эхэлсэн. Үүнтэй холбоотой УОК-оос өвс тэжээлийн нөөцийг дахин хуваарилан ажиллаж байна.

Цаг үеийн байдлаас шалтгаалан өвс тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2-4 дахин өссөн" гэдгийг хэлэв.

Бусад мэдээ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМД ҮҮССЭН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 0-8 дахь км хүртэлх автозамын дагуух

Сурагчид “Eduten” платформ дээр хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэх боломжтой

Сурагчид “Eduten” платформ дээр хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэх боломжтой

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн ц

Ариунзул С.
Ариунзул С.