fitness
  • 137 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-03

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1,200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болсныг нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд сургуулийн насны хэдэн хүүхэд амьдардаг талаар болон шинэ сургууль хэзээ ашиглалтад орохыг тус хорооны Нийгмийн ажилтан И.Наранцэцэгээс тодруулахад "Манай хороонд сургуулийн насны 3,200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Хүүхдүүд маань өмнөх улиралд 89, 118, 60 дугаар сургуульд хуваагдан суралцаж байсан бол шинэ улирал эхлэхэд шинэ сургуульдаа суралцахаар болж байна" хэмээв. 

 
 

Бусад мэдээ

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

Тархины цус харвалтын тусламж, үйлчилгээг ЭМД-аас бүрэн хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тархины цус харвалтын эмийн эмчилгээ 770 мянгаас 2.3 сая төг

УЕПГ: Төрийн өндөр албан тушаалтай найман хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан

УЕПГ: Төрийн өндөр албан тушаалтай найман хүнийг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан

АТГ-аас 2022.12.13 мэдээлэл хийж, нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэ

Ариунзул С.
Ариунзул С.