fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-03

8-17 насны хүүхдүүдэд зориулан Австралийн дижитал боловсролын стандартын дагуу хичээлийн хөтөлбөрөө боловсруулсан, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг пайтон, блок кодчилол зэрэг программчлалын хэлнүүд дээр суурилсан код бичих буюу программ хөгжүүлэх, дижитал электроник, роботик, програмчлал, вэб дизайны анхан шатны мэдлэгийг олгох ерөнхий инженерчлэлийн сургалт явуулдаг Монголын цорын ганц ТЕЕ education клуб 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 2023 оны 1 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх сурагчдын өвлийн амралтын 5 долоо хоногт дараах сургалтуудыг хичээллүүлнэ.

Сургалтууд дараах байршлуудад болох бөгөөд та өөрт болон хүүхдэдээ аль тохирохыг нь сонгоорой.

  1. ТЕЕ Еducation сургалтын төвийн байранд
  2. Албан байгууллагуудад
  3. Бага болон дунд сургуулиудын хичээлийн байранд

ТЕЕ EDUCATION СУРГАЛТЫН ТӨВИЙН БАЙРАНД

ЭЛЕКТРИКИД

Электроникийн анхан шатны мэдлэг олгох сургалт

https://tee.education/event/electrikid

зураг
 

Орчин үеийн компьютер технологийн үндэс болсон дижитал электроникийн суурь ойлголт, бичил компьютер дээр хэрхэн ажиллах, бичил компьютерыг хэрхэн программчлах, бичил компьютероор микро электроникийн төхөөрөмжүүдийг удирдаж сурах, орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн мэдрэгч, тооцоолол зэргийг судлахаас гадна утасгүй холбоо, антенна технологийг ашиглаж сурна.

Сургалтын хугацаа: 5 өдөр

Элсэлтүүд:

  • 2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 13
  • 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 20
  • 2023 оны 1 дүгээр сарын 23-ноос 27

Хичээлийн цаг:

  • Анги 1: Өдөр бүр 08:00-12:00
  • Анги 2: Өдөр бүр 13:00-17:00

ZERO 2 HERO

Python хэл дээр тоглоом зохиох сургалт

https://tee.education/event/zero2hero/

зураг
 

Дэлхий хэрэглээгээрээ тэргүүлж буй Python программчлалын хэлийг ашиглан бидний сайн мэдэх , тоглож өссөн хуучны гайхалтай тоглоомын дахин бүтээх замаар богино хугацаанд программчлалын суурь мэдлэгийг олгоно.

Сургалтын хугацаа: 5 өдөр

Хичээлийн цаг: Өдөр бүр 08:00-12:00

Элсэлтүүд:

  1. 2023 оны 1 дүгээр сарын 9-нөөс 13
  2. 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 20
  3. 2023 оны 1 дүгээр сарын 23-ноос 27

NANOTRONICS – ДИЖИТАЛ ЭЛЕКТРОНИК

Гар утас, хөгжим тоглуулагч, гэрийн дохиоллын систем зэрэг 15 гаруй төслийг хийж сурах электроникийн анхан шатны анги

https://tee.education/classes/nanotronics/

зураг
 

Нанотроникс анги нь онолын болон практик/прототип гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд хичээлийн эхний хэсэгт сурагчдад электроникийн хэрэгслүүдийн ажиллах зарчим, хэлхээний холболт, программчлалын суурь мэдлэгийг олгоно. Үүнийгээ ашиглан өдөр тутамд хэрэглэдэг, хийдэг зүйлсийг автоматжуулах буюу жишээ нь ярьж, мессэж илгээж болдог гар утас хийх гэх мэт олон төрлийн сонирхолтой төслүүдийг хийх боломжтой болно. Электроникийн прототип хөгжүүлэхэд зориулсан Ардуино микроконтроллер болон бусад туслах хэрэгслүүд, сургалтын материалыг сургалтын төвөөс бүрэн хангана. Хөтөлбөрт хамрагдахад сурагч, программчлал, электроникийн талаар ямар нэгэн мэдлэгтэй байх шаардлагагүй.

Сургалт үргэлжлэх хугацаа: 11 долоо хоног

Сургалтын өдөр, цаг: Бямба эсвэл Ням гарагт, 15:30-19:30

PICODING – ПРОГРАММЧЛАЛЫН СУУРЬ

12-16 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

https://tee.education/classes/picoding1/

зураг
 

ТЕЕ education клубээс зохион байгуулж байгаа 12-16 насны хүүхдэд зориулсан программчлалын суурь ойлголтыг дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг программчлалын хэл болох Python (Пайтон) хэл дээр өгөх юм. Анхлан суралцагчдад хамгийн тохиромжтой энэ хэл нь технологийн ертөнцөд гайхалтай энгийн ойлгомжтой бичиглэл болон олон зүйлийг хийх боломжтойгоороо гайхагддаг. Энэ хэлийг эзэмшсэнээр, видео тоглоом, аппликэйшн, вебсайт бүтээх, программ хангамж зохиох, Big Data буюу их өгөгдөлтэй ажиллах, АI буюу хиймэл оюун ухаан хөгжүүлэх боломжтой бөгөөд энэ зорилгоор Google, Facebook, Instagram, Netflix гэх мэт томоохон компаниуд ашигладаг билээ.

Сургалт үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног

Сургалтын өдөр, цаг:

  • Анги 1: Бямба болон Ням гарагт, 08:00-10:00
  • Анги 2: Бямба болон Ням гарагт, 10:30-12:30

THE ESSENTIAL ENGINEERING – ИНЖНЕРЧЛЭЛИЙН СУУРЬ

TEE анги нь The Essential Engineering хөтөлбөр нь программчлал, веб дизайн, электроник болон роботикийн хөтөлбөр хосолсон анхан шатны цогц сургалт юм.

https://tee.education/classes/tee/

зураг
 

ПРОГРАММЧЛАЛ

Орчин үеийн программчлалын суурь ойлголтуудыг нэгтгэн, хэрхэн системтэйгээр сэтгэх, программ яаж ажилладгийг заана. Мөн 2 төрлийн программчлалын хэл үзнэ.

зураг
 

ЭЛЕКТРОНИК

Орчин үеийн компьютер технологийн үндэс болсон дижитал электроникийн суурь ойлголт, бичил компьютер дээр хэрхэн ажиллах, бичил компьютерыг хэрхэн программчлах, бичил компьютероор микро электроникийн төхөөрөмжүүдийг удирдаж сурах, орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн мэдрэгч, тооцоолол зэргийг судлахаас гадна утасгүй холбоо, антенна технологийг ашиглаж сурна.

зураг
 

РОБОТИК

Өмнө нь үзсэн электроник болон программчлалын мэдлэгээ ашиглан механик инженерчлэлийн анхан шатны ойлголттой болно. Мөн орчин үеийн роботикийн технологитой танилцана. Саад тойрдог, зураас дагаж явдаг, дуу авиагаар удирддаг, инфраред удирдлагатай робот хийж, туршиж үзнэ.

зураг
 

ВЭБ ДИЗАЙН

Вэб технологийн анхан шатны суурь ойлголтууд талаар мэдлэгтэй болно. Вэб сервер, түүнийг компьютер дээрээ тохируулахаас эхлэн вэб дизайны анхан шатны мэдлэгтэй болно. Орчин үед вэб хийхэд хамгийн их хэрэглэгддэг WordPress platform дээр бүрэн ажилладаг, танилцуулга вэб хуудасны дизайн хийж сурна.

Сургалт үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног

Сургалтын өдөр, цаг:

  • Анги 1: Бямба болон Ням гарагт, 08:00-12:00
  • Анги 2: Бямба болон Ням гарагт, 13:00-17:00

АЛБАН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

https://tee.education/corporates/

Дараах сургалтуудыг сурагчдын өвлийн амралтаар байгууллагуудын ажилтнуудын хүүхдүүдэд зориулж зохион байгуулна. Сургалт байгууллагуудын оффист болох тул багадаа 12 хүүхэд, 09:00-18:00 цаг хүртэл хичээллэх, чөлөөтэй алхаж, тоглох зай талбай бүхий өрөө, тасалгаатай байх нь тохиромжтой. Сурагчдын амралтаар хүүхдээ гэртээ эзгүй орхилгүй ажил дээрээ дагуулан ирж, ажлаа танилцуулж, хамтдаа өдрийн хоол идэн, гоё дурсамж бүтээх сайхан боломж гэж харж байгаа. Байгууллагын хувьд ч гэсэн ажилтнууд болон тэдгээрийн хүүхдүүд гэр бүлийнхний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх гоё ажил болно. Энэ өвөл цөөн байгууллагатай хамтран ажиллах тул яараарай. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90806161 дугаарын утсаар холбогдоорой.

ЭЛЕКТРИКИД (https://tee.education/event/electrikid/),

ZERO 2 HERO (https://tee.education/event/zero2hero/)

БАГА, ДУНД СУРГУУЛИУДЫН ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД

Манай Te3 сургалтын төв хувийн болон улсын бага, дунд, ахлах сургуулиудад дээр дурдсан чиглэлээр хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөр боловсруулж өгөх, сургалт орох, багшлах боловсон хүчнээр хангах үйлчилгээг үзүүлдэг.

Сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан хүүхдүүдэд гэрийнхээ ойр, сургууль дээрээ сургалтад хамрагдах боломжийг олгох зорилгоор дараах сургалтуудыг зохион байгуулна.

зураг
 

Python Coding (https://tee.education/classes/python-coding/)

14-17 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Scratch Coding (https://tee.education/classes/scratch-coding/)

8 – 11 насныханд зориулсан MIT Scratch хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Small Basic Coding (https://tee.education/classes/small-basic-coding/)

11-14 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Та сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч бол бидэнтэй 90806161 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин та эцэг эх бөгөөд хүүхдийнхээ сургуульд дээрх сургалтуудыг хичээллүүлэх хүсэлтэй бол хүүхдийнхээ ангийн эцэг эхүүдтэй энэ мэдээллийг хуваалцаж, улмаар сургуулийн захиргаанд хүсэлт гаргаарай.

ЦОО ШИНЭ АНГИУД

KIDS ENGINEERING ENGLISH

7-8 насныханд зориулсан Англи хэлний суурь мэдлэгийг инженерчлэлийн ойлголтоор баяжуулсан анхан шатны анги

Уг анги нь Англи хэлний багахан мэдлэгтэй эсхүл ямар ч суурьгүй хүүхдэд зориулсан анги юм. Хичээл хялбар, зугаатай, тоглоомчилсон байдлаар орж дуу бичлэг тоглоом зэргийг тоглон богино хугацаанд Англи хэлний анхан шатны болон инженерчлэлтэй холбогдолтой 500 гаруй үгийн сантай болж, түүндээ тулгуурлан уншиж, бичиж, ярьж сурна.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

SMALL BASIC CODING 1

11-14 насныханд зориулсан дэлхийд хэрэглээгээрээ тэргүүлдэг программчлалын хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Small Basic нь Microsoft компаниас гаргасан дэлхийд цор ганц блок кодчилолын хэлнээс текст хэл рүү шилжихэд туслахаар бүтээгдсэн хэл юм. Уг хэлийг ашиглан орчин үеийн программчлалын гол зарчмууд болон суурь ойлголтуудыг өндөр түвшинд авч болох ба Windows үйлдлийн систем дээр бүрэн ажиллагаатай программ хүртэл бичих хүчин чадалтай. Мөн бага насны хүүхдүүд ажиллахад нэн таатай олон арван онцлогууд энэ хэлэнд шингэсэн байдаг.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

SCRATCH CODING 1

8 – 11 насныханд зориулсан MIT Scratch хэл дээр суурилсан программ хөгжүүлэлтийн анги

Harvard School of Education – Creative computing хөтөлбөр, Австралийн тоон технологи хичээлийн стандарт, Те³ сургалтын төвөөс гаргасан хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу манай төвийн чадварлаг багш нар визуаль программчлалын суурь ойлголтыг бага ангийн сурагчдад олгоно.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

зураг
 

Те3 сургалтын төвийн үүсгэн байгуулагч Австралийн Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, бодлоор удирддаг дрон бүтээсэн, Австралийн бага сургуулиудад багшилж байсан, мэргэжлээрээ IT захирал хийдэг, багшлах бас хүүхдүүдтэй ажиллах дуртай, тэдэнд аливааг зааж сургах өөрийн гэсэн арга барилтай Б.Билгүүний “Монголын боловсрол бол хог” гэсэн нэртэй чамгүй дуулиан тарьсан нийтлэлийг энд дарж, уншина уу.

Мөн сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч байгаа код бичих болон технологийн сургалтуудаас зөвийг нь сонгоход туслах "Хүүхдийнхээ боловсролд анхаардаг гэж хэлэхээсээ ич, эцэг, эхчүүд ээ!" нийтлэлийг энд дарж уншина уу.

 

Бусад мэдээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс хоёр зулзагаа дагуулан ундаалж буй ховор агшин камерт бичигджээ

Цоохор ирвэс нь дэлхий дахинд нийт 4080-6590 тоо толгой бүртгэгдсэн бөгөөд үүний 30 орчим хувь буюу

Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах бэлтгэн нөөцөлнө

Ирэх хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тн мах бэлтгэн нөөцөлнө

Хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стан

Ариунзул С.
Ариунзул С.