fitness
  • 536 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё Монгол Улсад айлчилж байна. Соёлын сайд Ч.Номин Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё нар соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өнөөдөр уулзаж ярилцжээ. 

Уулзалтын дүнд, талууд “Соёлын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Соёлын яам болон Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Санамж бичиг байгуулснаар хоёр улсын соёл урлагийн байгууллагууд болох театр, музей, номын сан болон соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг харилцан дэмжихээр тохиров.

 
Мөн театр, хөгжим, бүжиг дэглэлт, дуурь, балет, дүрслэх урлаг, дизайн, урлагийн сэтгэлзүй болон урлагийн боловсрол зэрэг чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ уламжлалт гар урлалын чиглэлээр мэргэжилтэн, судлаач, хоёр улсын соёлын салбарт ажиллаж буй албан ёсны төлөөлөгч болон шинжээчдийг харилцан солилцож, туршлага солилцож байхаар боллоо. 

Түүнчлэн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд үндэсний соёлын өвд хамаарах эд зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон худалдаалахаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм байна.

Турк Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё Налайх дүүрэгт байрлах Мэргэн Тоньюукукын дурсгалт газар музей барих шав тавих ёслолд оролцож буй аж. Тус музейг Туркийн тал 6.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барих юм байна.  

Бусад мэдээ

SEO YE-JI-ИЙН ШИНЭ К-ДРАМАГИЙН ДҮРЭЭР БИД ОДООГООР ЮУ МЭДЭХ ВЭ?

SEO YE-JI-ИЙН ШИНЭ К-ДРАМАГИЙН ДҮРЭЭР БИД ОДООГООР ЮУ МЭДЭХ ВЭ?

Мөрөөдөмтгий жүжигчин Ким Сүн Хёны хажуугаар Seo Ye-ji Netflix-ийн түгжрэлд орсон "It's Okay to Not Be Okay" киноны гайхалтай эргэлтийнхээ ачаар Өмнөд Солонгосын олон ангит киноны зуны нүүр царай болж байсан - одоо тэр шинэ дүрийн дүрийг бүтээсэн шинэ жүжигээрээ эргэн ирж байна.

Есөн настай Б.Гүен "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Есөн настай Б.Гүен "Virtuosi per musica di pianoforte" тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" тэмцээн арваннэгдүгээр сар

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн