fitness
  • 509 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-06
  • CNN: 2023 он Ази тивийн хувьд аялал жуулчлалын жил болно

2023 он Ази тивийн хувьд аялал жуулчлалын томоохон жил болох төлөвтэй байгааг “CNN” онцолж байна. Учир нь ихэнх улс орнууд Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалж, мөн зарим нь гадаадын иргэдийг бүрэн нэвтрэх боломж олгохоор зохицуулалтын ажлуудыг хийж байгаа юм.

Олон улсын нислэгийн давтамж сэргэж буй энэ үед анхаарал татахуйц тансаг зэрэглэлийн олон зочид буудал энэ онд үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тайландад ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх “Andaz Pattaya” зочид буудлын нэг хоногийн үнэ 220 ам.доллароос эхэлнэ. Бангкокоос 90 минутын зайд орших тус буудал далайн эргийн хажууд байрладаг. Энэхүү буудал нь Тайландын уламжлалт архитектурын шийдэлтэй ба дотроо зургаан ресторан, мөн рашаан сувилал багтсанаараа онцлог аж.

Мөн алдарт “Regent Hong Kong” зочид буудал бизнестээ эргэн эхлүүлж байна. Анх 1980 онд нээгдэж байсан хэдий ч 2020 онд буудлыг шинэчлэх засварын ажлыг эхлүүлэхээр үйл ажиллагааг нь түр хаагаад байсан юм. Шинэчлэгдсэн  гэгддэг “Michelin” одтой Ян Тох Хин зоогийн ширээг хариуцах юм байна.

Үүнээс гадна тансаг зэрэглэлийн өвөрмөц зочид буудалд тооцогддог “Edition” буудлын салбарууд Сингапур болон Токиод нээгдэх гэж байгаа аж. Орчин үеийн сонирхолтой дизайн, дээд зэрэглэлийн зоог, хувь хүнд зориулсан VIP ​​үйлчилгээнд голлон анхаарсныг тодотгож байна. Мөн шинэ салбар хоёулаа төвийн бүсэд байршилтай байгаа нь дэлгүүр хэсэх, соёлын төв цэгүүд, “Entertainment Event”-үүдэд оролцох давуу тал олгож байна.

Бусад мэдээ

Монголд: Визгүй орноос 230 мянга, түр чөлөөлсөн орноос 14 мянга, визтэй орноос 60 мянган жуулчин иржээ

Монголд: Визгүй орноос 230 мянга, түр чөлөөлсөн орноос 14 мянга, визтэй орноос 60 мянган жуулчин иржээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны эхний 6 сарын байдлаар Монгол Улсын хилээр 305 м

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онц

Ариунзул С.
Ариунзул С.