fitness
  • 481 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09

Ховд аймгийн Ховд, Чандмань, Мөнххайрхан зэрэг сумын нутгаар энэ сарын 7-нд + градустай хоножээ. Дээрх сумдын нутгаар фён /Халуун нөөлөг салхи/ ажиглагдсан байна. Үүний улмаас агаарын температур огцом дулаардаг аж.

Түүнчлэн энэ өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд өдөртөө +5.5 градус, Өвөрхангайн Хархорин, Төгрөг, Арвайхээрт +3 градус хүрч хамгийн дулаан байжээ.

Халуун нөөлөг салхи ажиглагдсан талаар Цаг уурч Д.Шагдарсүрэн "Ховд аймгийн Зэрэг сумын нутаг Баатар хайрхны зүүн бэл, Алтан тээлийн талд цаг агаарын эх авах үзэгдэл бий болдог. Энэ нь ховор үзэгдэл. Баруун талаасаа Баатар хайрхныг давж орж ирсэн хүйтэн агаар доош уруудахдаа огцом халж, өвөл агаарын температур -20...30 градус байх үед гэнэт дулаарч +18...20 градус болж байсан тохиолдол бий. Үүнийг фён буюу халуун нөөлөг салхины үзэгдэл гэдэг" хэмээн тайлбарлалаа.

зураг
 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Олон жилийн температурын хандлагыг аваад үзвэл сүүлийн жилүүдэд 30 градусаас дээш дулаан байх хоногийн тоо нэмэгдсэн ч -40 градусаас доош хүйтэн хонох нь нэмэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран баруун бүс эрс тэс байдал нэмэгдэж байгааг харж болохоор байгаа" гэв.

МУИС-ийн багш доктор, профессор С.Эрдэнэсүх "Цаг агаарын олон жилийн дундаж горимыг уур амьсгал гэдэг. Монгол орны уур амьсгалд газар зүйн байрлал, газрын гадаргын хотгор гүдгэр, далайн түвшнээс дээших өндөр, газарзүйн өргөрөг, уртраг  нь нөлөөлөгч гол хүчин зүйл. Өндөрлөг газар хүйтэн, нам дор газар дулаан байдаг бол энгэр газар нь дулаан ар талд нь сэрүүхэн, хүйтэн байх жишээтэй.

Нарнаас ирж байгаа цацраг өндөр өргөргөөс нам руу нэгж хугацаанд нэг талбай дээрх цацрагийн хэмжээ нэмэгддэг. Тиймээс учраас манай орны хойд хэсгийн нутгуудаар нарны цацрагийн хэмжээ бага, говийн нутгаар их байдаг. Нарны цацрагийн хэмжээнээс хамаарч агаарын болон хөрсний гадаргын дулаан тодорхойлогдоно.

Монгол орон дэлхийн хойд хагаст 43...-52 градусын өргөрөгт байрлаж байна. Өндөр уулсын царам хэсэгтээ 400 гаруй мм тунадас орж байгаа бол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 300-400мм, тал хээр газраар 180-380мм, Алтайн өвөр говьд 40-90мм, Алтайн цаад говьдоо 50мм-ээс бага хур тунадас ордог.

Агаар хэдийчинээ хуурай байна төдий чинээ эрс тэс уур амьсгалтай байдаг. Өдрөөс өдөрт цэлмэг, хуурай цаг агаар зонхилдог нь өвөл илүү мэдрэгддэг. Энэ нь Азийн эсрэг циклон буюу нэг төв нь Баруун монголд оршдог даралтын орны нөлөөнөөс монгол орны өвлийн улирал хамаардаг. Энэхүү даралтын орны эрчим нэмэгдвэл хатуу ширүүн, хүйтэн өвөл болдог бол бага байвал өнтэй өвөл болдог гэсэн үг.

Өвлийн улиралд Их нууруудын хотгорт температурын урвуу буюу маш хүчтэй инверс үүсдэг. Хонхор хотгор газарт хүчтэй хөрсөн хүйтэн агаар тунах үзэгдлийг инверс гэдэг. Өвөл монгол орны нийт нутгаар инверс үүсдэг" хэмээн ярилаа.

Бусад мэдээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.09.25) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тө

"Хөдөөгийн сэргэлт-Хөгжлийн нүүдэл" хурал болно

"Хөдөөгийн сэргэлт-Хөгжлийн нүүдэл" хурал болно

Энэ өдөр /2023.11.13/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.09.00 цагт:Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тө

Ариунзул С.
Ариунзул С.