fitness
  • 426 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-10

Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд

  • олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх,
  • тэтгэврийн насыг жил бүр 3 сар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх,
  • тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох,
  • тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах,
  • олон жил шимтгэл төлөхийг урамшуулах,
  • тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан,
  • өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.

Бусад мэдээ

ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ

ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвасыг өнгөрсөн амралтын өдрүүдээр эрчимтэй бөмбөгдөж эхэлс

Автобус худалдан авах тендерийн шалгаруулалтыг энэ онд багтааж зарлана

Автобус худалдан авах тендерийн шалгаруулалтыг энэ онд багтааж зарлана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанба

Ариунзул С.
Ариунзул С.