fitness
  • 421 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Ашиглалтад орж буй нийт орон сууцны 75 хувь нь Улаанбаатар хотод, 25 хувь нь орон нутагт байна.

2023 онд 350 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гарахаар төлөвлөөд байгааг Барилга, хот байгуулалтын яам мэдээллээ. Засгийн газрын 2021 оны тогтоолоор 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө баталсны дотор хоёр их наяд төгрөгийг барилгын салбарын ажлын байр хадгалах, иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр зарцуулахаар тусгаад байна.

Үүнээс 2021 онд нэг их наяд төгрөгийг 13 мянган өрхөд олгосон бол нэг их наяд төгрөгийг 2022 онд зарцуулахаар төлөвлөсөн ч  656 тэрбум төгрөгийг 7166 зээлдэгчид олгожээ. Ингэснээр 2023 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэлбэрээр 350 тэрбум төгрөг олгохоор байгааг Барилга, хот байгуулалтын яамны орон сууц санхүүжилтийн хэлтсээс "Barilga.MN” сэтгүүлд өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн судалгаагаар ипотекийн зээлд хамрагдаж буй иргэдийн дундаж нас 35 байгаа бөгөөд урьдчилгаа төлбөрийг бууруулсан үед үүнийг урагшлуулах боломжтой гэж үзэж байна.

Нийт ашиглалтад орж буй орон сууцны 75 хувь нь Улаанбаатар хотод, 25 хувь нь орон нутагт байгаа тул орон нутагт олгох зээлийн урьдчилгааг бууруулах бөгөөд эхний гурван жилд төлөгдөх зээлийн хүүг гурван хувиар тооцно гэдгийг онцолжээ. Энэ тохиолдолд тухайн зээлдэгчид Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй байх, орон нутгийн харьяалалтай байх шаардлага тавих юм байна.

Одоогийн ипотекийн зээлийн тогтолцоогоор жилд 300-400 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгддэг нь дутагдалтай байгаа тул олон улсаас хөрөнгө босгох чадалтай ипотекийн асуудал хариуцсан Төрийн байгууллага байгуулах талаар судалж байна гэж Барилга, хот байгуулалтын яам мэдээллээ.

Бусад мэдээ

“Угаасан ноолуур бус самнасан ноолуур экспортолбол 4000-5000 ажлын байр бий болно”

“Угаасан ноолуур бус самнасан ноолуур экспортолбол 4000-5000 ажлын байр бий болно”

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ноос, ноолуурын техникийн зохицуулалтын талаар дараах мэдээллийг өглөө

ЖДҮХС-аас 36 аж ахуйн нэгжид ₮6.9 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

ЖДҮХС-аас 36 аж ахуйн нэгжид ₮6.9 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны ху

Ариунзул С.
Ариунзул С.