fitness
  • 410 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсны маргааш нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ. Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.

Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан тухай прокурорын байгууллагаас мэдээлж байв.

Үүнээс гадна хамаарал бүхий компани нь Казахстан улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан юм.

Бусад мэдээ

УБ-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-нээс явж эхэлнэ

УБ-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-нээс явж эхэлнэ

Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд зогсоод байсан Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчи

“Новартис" хөтөлбөрт багтах 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө

“Новартис" хөтөлбөрт багтах 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтах 651

Ариунзул С.
Ариунзул С.