fitness
  • 254 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Спортын 15 холбоо нэгдэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн(УАШТ)-ээ энэ сарын 13-22-нд зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Хоёр дахь жилдээ болох гэж буй тус тэмцээний зохион байгуулалт, спорт төрлүүдийн талаар Спортын Корпорацын гүйцэтгэх захирал Б.Хосбаяр "Спортын холбоод тус тусдаа тэмцээнээ зохион байгуулж, аваргаа шалгаруулдаг. Тэгвэл хамтарч зохион байгуулснаар хамтын үнэ цэнийг бий болгож байна. Тэмцээнийхээ бүх зүйлийг Азийн наадмын стандартаар хийнэ. Цаашдаа бид Азийн наадмын суурийг Монголдоо нэвтрүүлэхээр зорьж байна" гэлээ. 

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг спортын томоохон фестиваль, платформ болохоор ажиллаж буйгаа тэрбээр мөн хэлсэн юм. Түүнчлэн Холбоодыг дэмжих сан байгуулжээ. Тус сангаас тэмцээнд оролцож буй спортын холбоо бүрд 15 сая төгрөгийн дэмжлэг өгөх аж.  

УАШТ Мөсөн өргөө цогцолборт болох бөгөөд унааны хуваарь хараахан гараагүй байгааг зохион байгуулагчид нь хэлэв.

Тэмцээнд оролцох спорт холбоод 

  • Монголын байт харвааны холбоо
  • Монголын жюү жицүгийн холбоо
  • Монголын корнролын холбоо
  • Монголын дугуйн холбоо
  • Монголын кэндогийн холбоо
  • Монголын дугуйт тэшүүрийн холбоо
  • Монголын бүжгийн холбоо
  • Монголын тэргэнцэртэй сэлэмийн холбоо
  • Монголын уулчдын үндэсний холбоо
  • Монголын электрон спортын холбоо
  • Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоо
  • Монголын тусгай олимпын хороо 
  • Монголын брейк бүжгийн холбоо

Тэмцээний хуваарь

зураг

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

Д.Амарбаясгалан: Яамдаас ирсэн саналын дагуу энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй

Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны

Мал аж ахуйн хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Мал аж ахуйн хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах

Ариунзул С.
Ариунзул С.