fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

“S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоолоо.

Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын бондын үнийг 98.812 доллароор тогтоожээ.

Шинэ бондоор энэ онд хугацаа нь дуусах “Гэрэгэ”, ирэх онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлж байна. 1.1 тэрбум ам.долларын төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэнийг нь улсын төсвөөс барагдуулах юм.

Шинээр бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай"-аас үл ялиг бага түвшинд гарлаа. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирснийг Сангийн сайд мэдээлэв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкууд манлайлж оролцжээ.

Засгийн газар 2021 онд "Century” бонд гаргаж, хугацаа нь тулсан “Чингис”, “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

Бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ

Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд

Угаартахаас хэрхэн сэргийлж, анхны тусламж үзүүлэх вэ?

Угаартахаас хэрхэн сэргийлж, анхны тусламж үзүүлэх вэ?

Уламжлалт галлагааны дарааллаас татгалзаж, мэргэжлийн байгууллагын доорх зөвлөмжийг хэрэгжүүлэх нь т

Ариунзул С.
Ариунзул С.