fitness
  • 725 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-12

Энэ жил биднийг ямар аймшгийн кинонууд хүлээж байгааг хамтдаа сонирхвол ямар вэ?

1. ‘M3GAN’

Хүүхэлдэйтэй аймшгийн кино хэрэв танд таалагддаг бол энэхүү киног заавал сонирхоорой. Хиймэл оюун ухаан бүхий хүн шиг хүүхэлдэйг нэгэн ээж охиндоо авч өгснөөр аймшигт явдлууд эхэлнэ.

Нээлтээ хийх хугацаа: 2023.01.13 (Зарим улсад 1 сарын 6-нд нээлтээ хийсэн)

2. ‘Knock at the Cabin’

Аймшгийн киноны домогт найруулагч Найт Шяамаланы шинэхэн кино бидний хүртээл болоход бэлэн болжээ. The Cabin at the End of the World номоос сэдэвлэсэн бөгөөд нэгэн гэр бүл амрахаар зайдуу байшинд очих бөгөөд нэгнээ золиослон өргөл барихыг шаардах үл таних хүмүүс тэдэн рүү дайрах болно.

Нээлтээ хийх хугацаа: 2023.02.03

3. ‘Winnie-the-Pooh: Blood and Honey’

2022 оны эхэнд энэхүү кино гарах гэж буй тухай мэдээ дуулдсан цагаас эхлээд ихээхэн хүлээлттэй байсаар байна. Кристофер Робин өсөж томрон ой мод болон найзуудаа орхин одсоны дараагаас Пух, Пиглет нар алуурчин болон өсөж, Робиныг хайж буй тухай өгүүлэх гэнэ. Тэнгэр минь.

Нээлтээ хийх хугацаа: 2023.02.15

4. ‘Scream VI’

Wednesday киноны гол дүрд тоглосон Женна Ортега гол дүрд нь тоглосон тус кинонд Ghostface-ийн гараас амьд үлдсэн хүмүүс бүгд амар амгалан амьдрахыг хичээх авч бас л дахин аллагууд гарч эхлэх болно.

Нээлтээ хийх хугацаа: 2023.03.10

5. 'Renfield'

Аймшгийн хэрнээ инээдмийн төрлийн кинонд дуртай хүмүүс гараа өргө. Учир нь таны хүлээх ёстой шинэ кино гарах нь. Дракулагийн туслах эр энгийн амьдралыг хүсэн мөрөөдөж, хэрхэн Дракулагаас холдох арга хайж эхлэх тухай өгүүлэх бөгөөд гол дүрд Николас Кэйж, Николас Холт бас хамтран жүжигчдээр Авквафина, Бен Шуарц нар ажиллаж байна.

Нээлтээ хийх хугацаа: 2023.04.14

6. Evil Dead Rise

Evil Dead аймшгийн киноны үргэлжлэл болох шинэхэн кино тун удахгүй бидний хүртээл болно.

Нээлтээ хийх хугацаа: 2023.04.21

7. ‘Salem’s Lot’

Стивен Кингийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн тус кинонд шинэ зохиолын санаа олохоор хүүхэд байхдаа амьдардаг байсан газраа ирж буй зохиолчийн тухай өгүүлнэ. Гэвч тэр газар нь цус сорогчдоор дүүрэн болсныг тэр сүүлд ухаарах аж.

Нээлтээ хийх хугацаа: 2023.09.09

8. ‘Cuckoo’

Гол дүрийг нь Хантер Шафер бүтээсэн энэхүү бүтээлийн гол үйл явдлын тухай мэдээлэл хангалттай их гараагүй, нууц хэвээр байгаа ч хүмүүсийн цуу яриагаар бол гэр бүлийнхэнтэйгээ цуг амралтанд ирсэн 17 настай охины тухай өгүүлэх ба тэнд нь хачин үйл явдлууд өрнөх гэнэ.

Нээлтээ хийх хугацаа: 2023.09.29

9. 'The Exorcist'

1973 оны The Exorcist киноноос хойш 50 жилийн ойн дээр нь нээлтээ хийх нь ээ.

10. ‘Saw X’

Ирэх Хэллоуны баяраар ч алах нь дээ. Энэ удаа ямар үйл явдал, ямар эргэлтүүд болохыг төсөөлж ч чадахгүй нь.

Нээлтээ хийх хугацаа: 2023.10.27

11. ‘The Strangers’

Алдарт "Strangers" киноны шинэчилсэн хувилбар гарах нь ээ. 2008 оны кино нь ихээхэн амжилт олсон бөгөөд шинэчлэгдсэн хувилбарыг хүмүүс ихээхэн хүлээж байна.

Нээлтээ хийх хугацаа: 2023 он

Бусад мэдээ

Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд боомт манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж байна

Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтыг өргөтгөн шинэчилж нэв

Зургаадугаар сард болох спортын онцлох үйл явдлуудыг танилцуулъя

Зургаадугаар сард болох спортын онцлох үйл явдлуудыг танилцуулъя

Тавдугаар сарын 29-Зургаадугаар сарын 04. Intel Extreme Masters Dallas 2023. ESL-ын Pro Tour АНУ-ын

Ариунзул С.
Ариунзул С.