fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-02

Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ.

Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор Эрдэнэс Тавантолгой компанид зургаан сарын хугацаатай дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Тус компани энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бүрэн эрхт төлөөлөгч өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл өглөө. 

Түүний мэдээлснээр Эрдэнэс Тавантолгой компани 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өртэй, гэрээний урьдчилгаа хоёр их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрөв нь офтек гэрээ байдаг байна. 

Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, гадаадын валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдуулсан. Үүнээс өмнө Лхагва гарагт бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон юм. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, урт, дунд, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулах хүсэлтийг тавьсан юм. Уг хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөгдсөн.

Өөрөөр хэлбэл нүүрсний урт, дунд, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, БНХАУ-ын хил орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүйгээр үүнийг зохион байгуулах үүрэг өгөгдсөнийг хэлье.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Хууль зүй, Зам тээвэр, Уул уурхайн сайд болон бусад холбогдох албан тушаалтан хүлээж байгаа.

Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компаниас Цагаан хад хүртэлх нүүрс тээвэр өдөрт 600 гаруй машинд хүрч, нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цааш хилээр гаргах тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт ТӨҮГ, Монголросцветмет, Эрдэнэс Силвер зэрэг компаниудын валютын нөөцийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцаж, шаардлагатай ААН-үүдэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болж байгааг дуулгалаа.

Эрдэнэс Тавантолгой компанид Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

Бусад мэдээ

Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй

Ц.Төрхүү: Гүний худгуудад үерийн ус ороогүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотод үүссэн ү

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” автомашин өглөө

Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” автомашин өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн т

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн