fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

2019 оны сүүлээс эхэлсэн дэлхий дахины хямралд Монгол улс ч мөн адил өртөөд гурав дахь жилийн нүүртэйгээ золгож байна. Эдийн засгийн хямралд том, дунд, жижиг ялгаагүй бүхий л салбарын бизнесийн байгууллагууд өртөж, нэлээдгүй хүнд давааг туулж яваа билээ.

Хямралын эхэн үед МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэгхэн жилийн дотор 200-250 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн байдаг. Үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжийн тоо 95.6 мянга буюу 2020 оны IV улиралд бүртгэлтэй аж ахуй нэгжийн 47.9 хувийг бүрдүүлж байсан. Харин 2021 оны эхний улиралд 91.7 мянга болж буурчээ. Хөл хорионоос хойш үйл ажиллагаагаа түр болон бүрэн зогсоосон аж ахуй нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өссөн байна.

Энэ оны 9 дүгээр сард Үндэсний Статистикийн Хороо болон Дэлхийн Банкнаас хамтран гаргасан “Ядуурлын дүр төрх 2020: Ядуурлыг бууруулахад ахиц дэвшил гаргасан болон зогсонги байдалд орсон арван жил” тайлангаас харахад Монгол Улсын ядуурлын түвшин 2010-аас 2014 оны хооронд даруй 17 нэгж хувиар буурчээ. Гэвч 2016 оны хямралаас хойш ядуурал буурах хурдац үлэмж саарч, үндсэндээ зогсонги байдалд оров. Ялангуяа 2020 оны эцэс, 2021 онд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээл ажил эрхлэлт, орлого, ядууралд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлөв.

зураг
 

Улсын эдийн засаг хямарч, ард түмний амьдралын түвшин эрчтэй буурсан буй энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк Гүйцэтгэх удирдлагаас бусад бүх ажилтныхаа цалинг 25 хувь хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэхээр болжээ. Аливаа байгууллагын тогтвортой үйл ажиллагааны  суурь үндэс нь мэдээж чадварлаг, мэргэшсэн ажилтнууд байдаг. Тиймээс ч хямралыг хамтдаа давахын төлөө ажилтнуудынхаа цалинг нэмж байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй ХХБ 2023 оныг угтаж нэгдсэн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулаагүй. Харин оронд нь баярт зарцуулагдах байсан нийт төсвөө ажилтнууддаа бэлэн мөнгөөр олгосон. Ажилтан баяртаа орохын тулд зөвхөн тухайн баярын өдрөө төдийгүй өмнөх долоо хоногуудад нь ч асар их цаг хугацаа, эрч хүч, стресс, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Хэв маягийг эвдсэн энэхүү шийдвэр нь өнөөгийн цаг үедээ хамгийн зөв шийдвэр болсон гэдгийг дурдах нь зүйтэй юм. Зөвхөн ХХБ ч гэлтгүй ТОП олон байгууллага ийм шийдвэр гаргаж, бүр бусдадаа уриалсан байсан шүү.

Түүнчлэн ажилтнуудынхаа сэтгэлийг сэргээж, амьдралд нь дурсамж бүтээх зорилгоор улирал бүр шилдэг 20 ажилтан шалгаруулж, гадаад улсаар аялуулдаг уламжлалтай. 2022 эхний 3 улирлын шилдгүүд 3 ээлжээр Вьетнам болон Турк улсад аялаад ирсэн юм. Мөн тун удахгүй 2022 оны шилдэг ажилтнууд аялалдаа гарна.

Эдийн засаг хямралтай, нийгэм уур бухимдлаар дүүрэн энэ үед ажилтнууддаа анхаарал тавин халамжлах нь ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн томоохон үүрэг хариуцлага билээ.

зураг
 
зураг
 
зураг
 


ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Бусад мэдээ

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар,

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “MITRE” КОРПОРАЦИД ЗОЧЛОВ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “MITRE” КОРПОРАЦИД ЗОЧЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпораци

Ариунзул С.
Ариунзул С.