fitness
  • 544 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-03

Галт зэвсгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Тодруулбал, "Зэвсэг-2022" нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тухайн тогтоосон хугацаанд жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой юм.

Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн Э.Энхтайван мэдээллээ.

Тэрбээр "Галт зэвсгийн тухай хуульд зааснаар жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд байгаа гал зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хуульд заасан хугацаанд заавал бүртгүүлж, тоолуулах үүрэгтэй. Энэ тооллого нь энэ төрлийн хэрэгслийг хараа хяналттай болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ талын мэдлэг мэдээлэл олгох зорилготой үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Тооллогод хамруулахдаа зарим иргэн галт зэвсгээ зориулалтын бус уутанд боож ирэх тохиолдол байдаг. Үүнд анхааруулж хэлэхэд, аюулгүй байдал талаасаа заавал зориулалтын хайрцаг саванд хийж авч явах, хадгалах ёстойг сануулъя. Учир нь өөрийн эзэмшлийн галт зэвсгийг бусдад алдвал өөрөө маш том эрсдэл дагуулна.

Тиймээс Галт зэвсгийг хадгалах, хамгаалах журамд зааснаар галт зэвсгийг эзэмшигч этгээд нь эзэмшиж, ашиглахдаа аюулгүй байдлыг нь өөрөө бүрэн хариуцах ёстой. Ингэхдээ хүний гар хүрэхээргүй газарт сум зэрэг эд ангиас тусад нь, зориулалтын хайрцаг саванд хадгалах шаардлагатай байдаг" хэмээн ярьсан юм.

Мөн Галт зэвсгийн тухай хуульд зааснаар, 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчлөх болон эзэмших, ашиглах эрхтэй болдог.

Өөрөөр хэлбэл, галт зэвсэг нь дотроо ангийн болон харуул хамгаалалтын, спорт сургалтын чиглэлийн гэх мэт олон төрөл байдаг бөгөөд тухайн төрлөөс нь хамаарч ашиглах, эзэмших, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан хүнд гэрчилгээ олгодог гэдгийг тайлбарлав.

Мэдээж тухайн галт зэвсгийг эзэмших, ашиглах гэж байгаа иргэн эрүүл байх ёстой зэргээс эхлээд хууль тогтоомжид заасан тодорхой шалгуурууд байдгийг онцолсон юм.

Түүнчлэн өнгөрсөн оны тооллогоор улсын хэмжээнд 49,000 галт зэвсэг тоологджээ. Үүнээс 43,000 нь буюу 93 хувь нь тооллогод хамрагдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар, Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно гэжээ.

Бусад мэдээ

Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зарлан мэдээллийн дохио дуугарна

Өнөөдөр 16:00 цагт газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зарлан мэдээллийн дохио дуугарна

Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль өнөөдөр 1

Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарсан байна

Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарсан байна

Гуравдугаар сарын долооны өдөр Ганцмод-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1025 автомашин гарсан ба

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн