fitness
  • 362 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-18

Айлын 40 гаруй адуу, үхэр хулгайлж "Эмээлт", "Дэнжийн 1000" захад борлуулж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ

Тодруулбал, иргэн Л 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж ажилтай С, Б, Х нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Дээрх хэргийг үргэлжлүүлэн Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих

Л.Оюун-Эрдэнэ: Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох хөрөнгийг улсын төсөвт тусгана

Л.Оюун-Эрдэнэ: Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн замыг хатуу хучилттай болгох хөрөнгийг улсын төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.

Ариунзул С.
Ариунзул С.