fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-18

"Алтан бөмбөрцөг" наадамд оролцсоных нь дараа гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст дуучин Селена Гомез хариу барьжээ.

Саяхан болсон 2023 оны Алтан бөмбөрцөг наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн 30 настай дуучин, жүжигчин Селена Гомезийг олон нийтийн сүлжээгээр түүний гадаад төрхийг багагүй шүүмжилжээ. Тэрбээр ёслолд өөрийн дүү 9 настай Грэйси Эллиот Тифигийн хамт ирсэн ба сөрөг шүүмжлэгчид түүний дүүг ч зүгээр орхисонгүй. Энэ бүгдэд эгдүүцсэн дуучин бүсгүй бүх шүүмжлэл, сөрөг сэтгэгдэлд хариу барьжээ.

skip-share

Би өөрөө өөртөө одоо байгаагаараа төгс юм

Тэрбээр ёслолд ирэхдээ 2022 оны Валентиногийн том ханцуйтай урт хар даашинзаар гангарсан билээ. Бусдыг гадаад төрхөөр нь шүүмжлэх сөрөг хандлагын эсрэг байдаг дуучин бүсгүй өмнө нь 2022 оны дөрөвдүгээр сард энэ талаар ам нээж байв.

Тэрбээр дүүтэйгээ хийсэн ТикТок бичлэгтээ “Би өнгөрсөн амралтаа гоё өнгөрөөсөн тул бага зэрэг таргалсан. Тиймээс би туранхай байх гэж хичээж байгаа ч  “Jack in the Box”-ноос /түргэн хоолны сүлжээ/ дөрвөн тако, гурван өндөгний ороомог, цагираган сонгино, халуун ногоотой тахианы махтай сэндвич авч идсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд хүмүүс миний жингийн талаар юу хэлж байгааг би тоодоггүй. Тэд "Чи хэтэрхий жижигхэн байна, эсвэл хэт бүдүүн байна, хувцас чинь таарахгүй байна...” гэдэг ч би өөрөө өөртөө одоо байгаагаараа төгс юм. Ёс суртахуун чинь хаана байна вэ? Баяртай” гэжээ.

Сонирхуулахад, Селена "Барилга дахь цорын ганц хүн амины хэрэг" кинонд бүтээсэн дүрээрээ Алтан бөмбөрцөг наадамд өрсөлдсөн билээ.

Эх сурвалж: EOnline

Бусад мэдээ

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумын цахилгаан эрчим хүчний тулгуур багана унасныг засахаар ажиллаж байна

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумын цахилгаан эрчим хүчний тулгуур багана унасныг засахаар ажиллаж байна

Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон т

Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтэ

Ариунзул С.
Ариунзул С.