fitness
  • 455 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-20

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний 15:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүх өнөөдөр уг асуудлыг хэлэлцэн Ц.Хуланг нэг сарын хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

Түүнийг шалгаж байгаагаа Тагнуулын Ерөнхий Газраас мэдэгдэж, "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж байв.

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хууль

19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Бусад мэдээ

Залуу офицерууд байгаль орчноо хамгаалах үйлсэд уриалж байна

Залуу офицерууд байгаль орчноо хамгаалах үйлсэд уриалж байна

Цагдаагийн ерөнхий газар болон Шүүх шинжилгээний ерөнхий газраас хамтран “Залуу офицер-Байгаль орчно

3-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

3-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг агаарын төлөв:10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон,

Ариунзул С.
Ариунзул С.