fitness
  • 411 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Бусад мэдээ

Пап Францисын үдэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор зам хаана

Пап Францисын үдэлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор зам хаана

Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис тэргүүтэй зочид төлөөлөгчид өнөөдөр 09:00-12:00 цагий

Гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст Селена Гомез хариу барьжээ

Гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст Селена Гомез хариу барьжээ

"Алтан бөмбөрцөг" наадамд оролцсоных нь дараа гадаад төрхийг нь шүүмжилсэн хүмүүст дуучин Селена Гом

Ариунзул С.
Ариунзул С.