fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-24

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.

Охин хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг Ч.Маралмаа болон  түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргаж байгаа талаар мэдээлсэн юм.

Өнөөдрийн шүүх хуралдаан хаалттай болж байна.


НЭМЭЛТ: 2023.01.24 11.30 цаг

Ч.Маралмаа өмгөөлөгч н.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-н хүртэл хойшиллоо.

Бусад мэдээ

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх газрууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх газрууд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар х

“Говь” ХК Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авлаа

“Говь” ХК Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авлаа

Үндэсний ууган үйлдвэрлэгч “ГОВЬ” ХК нь Монгол ноолуурыг дэлхийд таниулах зорилготойгоор жилээс жилд

Ариунзул С.
Ариунзул С.