fitness
  • 430 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн Майхан-Овоо-гийн хоёрдугаар гудамжинд иргэн Н  гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг  Онцгой байдлын газар  нэгдүгээр сарын 23-ны 11:01 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 47 настай сэтгэцийн эмгэгтэй эрэгтэйг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Эрлийг нэгдүгээр сарын 25-ны 09:48 цагаас мөн өдрийн 18:26 цаг хүртэл тус сумын Олон-Овоо багийн Тарималын-Овоо, Баян-Уул гэдэг газарт 15-20 км-ын тойрогт явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Нэгдүгээр сарын 26-ны 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр боллоо хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээллийг ил байршууллаа

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч нарын мэдээллийг ил байршууллаа

Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч нарын мэдээллийг https://shilen.gov.mn/ministry/18 холбол

Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна

Үерийн гамшгаас сэргийлэх талаар зөвлөмж өгч, төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Ниде

Ариунзул С.
Ариунзул С.