fitness
  • 374 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-01-29

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Энэ үеэр хил хаах эсэх тухай ярьсан юм.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд боомтуудыг байнгын хяналтад байлгаж байгаа.

Улсын хилээр нэвтрэх асуудлыг түр хязгаарлах, хилийн боомтуудын асуудлаар бид хэлэлцэж байна.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан улс байхгүй. Манай улсын хувьд хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй. 

БНХАУ нь хуурай газраар 16 улстай, далайгаар зургаан улстай хил залгадаг ч одоогоор хилээ хаасан тохиолдол байхгүй байна" гэв.

Хилээ хаах нь ганц Монгол Улсын асуудал биш

Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Хил хаах нь маш олон үр дагавартай бөгөөд давхар бодох асуудал бий.

Ямартай ч нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Энэ бол ганц Монгол Улсын асуудал биш.

Хэрвээ үнэхээр шаардлагатай нөхцөл үүсвэл бэлэн байдлаа хангах үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Бусад мэдээ

Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ

Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ

Энэ сарын 10-12-ны өдөр буюу Цагаан сарын баярын өдрүүдэд:Агаарын замын хилийн боомт болох Чингис ха

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж буй асуудлаар сонсгол хийнэ

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд хүндрэл үүсэж буй асуудлаар сонсгол хийнэ

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс н

Hunnu Admin
Hunnu Admin