fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-27

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Малчид, тариаланчдад төрөөс олгодог урамшууллаас нь эрүүл мэндийн болон НДШ суутгах журмыг баталжээ

Малчид, тариаланчдад төрөөс олгодог урамшууллаас нь эрүүл мэндийн болон НДШ суутгах журмыг баталжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндий

СХД-ийн 12-р сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэлээ

СХД-ийн 12-р сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэлээ

Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй сургуулиудын барилгын талбай дээр сургуулийн гурв

Ариунзул С.
Ариунзул С.