fitness
  • 464 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Сар шинийн баярын амралт тохиосон өдрүүдэд Covid-19-ийн халдварын тархалт эрчимжсэн ч нас баралтын тоо огцом буурсныг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээллээ.

Нэгдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд БНХАУ-ын хэмжээнд Covid-19-ийн шалтгаант 6364 нас баралт бүртгэгдсэнийг тус улсын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв мэдээлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос бараг 50 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Түүнчлэн Covid-19-ийн халдварын улмаас хүндээр өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеийн дээд түвшнээс 70 хувиар буурсныг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв онцлов. Хэдий тийм боловч Сар шинийг баярын амралтын өдрүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимжсэнээр халдварын дэгдэлт нэмэгдсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ цар тахлын хатуу бодлогоо цуцалснаас хойших нэг сарын хугацаанд 1.1 тэрбум хүн Covid-19-ийн халдвар авсан гэж энэ сард албаныхан мэдэгдсэн юм.

Хязгаарлалтын арга хэмжээг цуцалснаар Сар шинийг баярын амралтыг тохиолдуулан аялах иргэдийн тоо  эрс өсөөд байгаа ажээ.

Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг 1970 оноос хойших хоёр дахь хамгийн бага хэмжээгээр тэлсэн юм. БНХАУ-д Covid-19-ийн халдварын тархалт оргилдоо хүрч, халдварын тоо буурч эхэлж байна гэж зарим шинжээчид үзэж байна. Ингэснээр энэ онд эдийн засгийн сэргэлт эрчимжинэ гэсэн хүлэөэлт нэмэгдэж байгаа юм.

Бусад мэдээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг өнөөдөр 15:55-16:10 цаг хүртэл 15 минут хаана

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг өнөөдөр 15:55-16:10 цаг хүртэл 15 минут хаана

Зарлан мэдээллийн дохиогоор газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалтыг өнө

Ирэх сард ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах магадлалтай

Ирэх сард ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах магадлалтай

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргаса

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.