fitness
  • 434 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Япон Улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас тус улсад ур чадвартай ажилтнаар ажиллах сонирхолтой гадаад иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармагийг ирэх хоёрдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Онлайнаар зохиогдох хөдөлмөрийн өдөрлөгийн үеэр “Тусгай ур чадвартай ажилтан” тогтолцооны танилцуулга болохоос гадна ажиллах хүч авах хүсэлтээ илгээсэн Япон  Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй ажлын байрны мэдээлэл хийх юм.

Хөдөлмөрийн яармагаар:

  • Асрахуй,
  • Барилгын цэвэрлэгээний менежмент,
  • Аж үйлдвэрийн машины үйлдвэрлэл,
  • Цахилгаан электроник мэдээллийн үйлчилгээ,
  • Барилга үйлдвэрлэл,
  • Хөлөг онгоц ба хөлөг онгоцны эд ангийн үйлдвэрлэл,
  • Автомашины засвар үйлчилгээ,
  • Нисэхийн засвар үйлчилгээ,
  • Зочид буудлын үйлчилгээ,
  • Хөдөө аж ахуй, загасны аж ахуй,
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээ гэсэн 14 төрлөөс сонголтоо хийх боломжтой аж. 

Тус өдөрлөгийн мэдээллийг 海外ジョブフェア | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com)  болон Virtual International Job Fair | 特定技能 JOBフェアマッチング (info-tokuteiginou.com) сайтуудаас аваарай.

Ташрамд дурдахад тусгай ур чадварын шалгалтад тэнцсэн болон ур чадварын дадлагажигч 2 хөтөлбөрт хамрагдаж амжилттай дуусгасан ажил хайгч дээрх линкээр бүртгүүлж, өдөрлөгт оролцох боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Бусад мэдээ

Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаа

Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаа

Иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгааг энд дарж татаж авна уу.

Б.Жавхлан: Сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байгаа ч задлаад харвал цалин, тэтгэврийн өсөлт бий

Б.Жавхлан: Сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байгаа ч задлаад харвал цалин, тэтгэврийн өсөлт бий

УИХ-ын баталсан 2024 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ

Ариунзул С.
Ариунзул С.