fitness
  • 1068 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн бүлэглэлтэй “дайн зарлаж” бүгдэд хариуцлага тооцох тухайгаа илэрхийлсэн. Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлснээс хойш зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Ардын намынхан хагарч, бутарч эхэллээ,  Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа таагүй байна, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо гэх мэт мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн бүлэглэлийг шалгаж, ил болгох асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв.  Д.Амарбаясгалан “Засгийн газраас шийдвэр гарч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоон, бие төлөөлөгч томилсон. Олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироож ирсэн нүүрсний хулгайн бүлэглэлийн үйл ажиллагааг илчлэх, хяналт тавих, цэгцлэх ажлыг хийгээд явж байна. Гэтэл манай нам, Ерөнхий сайд бид хоёрын талаар   зохион байгуулалттайгаар худлаа мэдээ тарааж байна. Үүнийг би ардчилсан намын нөхдийн хийж буй ажил гэж харж байгаа. Засаг төр тогтвортой байж дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй хямралыг даван туулах нь л чухал байна. Нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөө нь Ерөнхий сайд болох үеийн төлөөлөл бид бишээ. Бидэнд эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдаж, тэмцэлдэх ямар ч шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Бусад мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангахыг анхаарууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангахыг анхаарууллаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан

Б.Энхбаяр: 40 их наядын нүүрсний хулгай гарсан гэх тооцооллоо Т.Доржханд гишүүн нотлох ёстой

Б.Энхбаяр: 40 их наядын нүүрсний хулгай гарсан гэх тооцооллоо Т.Доржханд гишүүн нотлох ёстой

УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шин

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн