fitness
  • 392 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-01

Өнгөрсөн оны 12 дугаар сард “Улаанбаатар төмөр зам” ХНН экспортын нэгэн шинэ төрлийн тээврийг эхлүүлж, анхны галт тэргээ аялуулсан.

Тэгвэл энэхүү тээврийн долоо дахь удаагийн аялал нэгдүгээр сарын 28-нд замдаа гарч зорьсон газраа амжилттай хүрлээ. Тодруулбал ноос ачсан 50 вагон бүхий галт тэргийг Монгол Улсаас БНХАУ-ын Шижиажуанг руу амжилттай аялуулав.

Өнгөрсөн хугацаанд УБТЗ 12 дугаар сарын 2-нд хивэг, өөхөн тос, самар ноос ачсан 50 вагон, 12 дугаар сарын 8-нд самар, хялгас, ноос ачсан 70 вагон, 12 дугаар сарын 25-нд гэрийн хэрэгсэл, хялгас, ноос, самар, хуурай сүү ачсан 49 вагон, нэгдүгээр сарын 9-нд ноос ноолуур, самар, мах, хивэг ачсан 53 вагон, нэгдүгээр сарын 18-нд эд анги, самар, ноос ноолуур, хөнгөн цагаан эдлэл, хуванцар, зэс хавтан ачсан 52 вагон, нэгдүгээр сарын 26-нд ноос, гэрийн хэрэгсэл, машин, хүнс, полиэтилин, самар, өөхөн тос ачсан 36 вагон бүхий буухиа галт тэргийг тус тус амжилттай аялуулаад байна.

Энэ нь нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн экспортлогч бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг хямд тээврийн бодлогоор дэмжсэн чухал алхам болжээ. Ташрамд дурдахад, УБТЗ жил бүр БНХАУ-ын Эрээн өртөөнд хоногт дунджаар 1.5-2.5 хоосон чингэлэг бүхий галт тэрэг хүлээлгэн өгдөг. Харин энэхүү тээврийг эхлүүлснээр хоосон чингэлгүүдийг ачаатай болгон буцааж, үргүй тээвэрлэлтийг бууруулж буй хэрэг юм.

 

Эх сурвалж: "УБТЗ" ХНН

Бусад мэдээ

“Uber” жолоочгүй таксины үйлчилгээгээ Лас Вегаст нэвтрүүллээ

“Uber” жолоочгүй таксины үйлчилгээгээ Лас Вегаст нэвтрүүллээ

Дэлхий дахинд автомат удирдлагатай автомашины ойрын ирээдүйн төлөв сайн биш байгаа ч “Uber” жолоочгү

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчлийг илрүүлжээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нийт 1528 дуудлага,

Ариунзул С.
Ариунзул С.