Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт иржээ.
К-поп ертөнцийн томоохон төлөөлөл болсон BTS хамтлагийн дуучин Шүга ирэх долоо хоногоос цахим ярилцлагын нэвтрүүлгээ хийж эхэлнэ гэж тус хамтлагийн агентлагаас мэдээллээ.
Улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53,7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.
Дуудлага №1Төв аймгийн Сэргэлэн сумын 5-р баг Баян заадас гэдэг газар Богд хаан төмөр замын төслийн 7781-р ангийн ажилчдын кемпээс баруун хойд зүгт 10км зайд автомашин төөрч цасанд суусан гэх дуудлагаар 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагт Багахангай
Нийслэлийн хэмжээнд нийт 17’046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйн 16 хувь нь буюу 2’836 аж ахуйн нэгж байгууллага 194’394 мкв талбайн орчны 50 метрийн цэвэрлэгээг хийсэн байна.
Иргэн Сүх /нэрийг өөрчлөв/ нь Монгол Улсад төсөл хэрэгжүүлж буй гадаадын “П” байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс түүнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цаашид сунгагдахгүй болсон талаар цахим /имэйл/-аар мэдэгджээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 10 сард 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 529.2 (34.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, эслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлж 173.5 тонн бодис, 190 тонн давс цацаад байна.
Цаг уурын байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны мэдээллээр нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их (3 хувь нь нэн их, 33 хувь нь их), 40 хувьд нь дунд зэрэг, 19 хувьд нь бага, 5 орчим хувьд хамгийн бага гэжээ.