fitness
  • 548 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-07

Тээврийн цагдаагийн албанаас ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргасан албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Хоёрдугаар сарын 1-ний өдөр гаргасан уг албан бичигт, сүүлийн таван жилийн судалгаагаар сар шинийн баярын өмнө орон нутгаас олон тооны машин нийслэлд ирж, замын хөдөлгөөний ачаалал 25-30 хувиар нэмэгддэг. Иймд:

  • 2023 оны хоёрдугаар сарын 11, 12-ны бямба, ням гараг
  • Хоёрдугаар сарын 18, 19-ний бямба, ням гарагт улсын дугаар тэгш, сондгойгоор ангилан зорчуулах
  • Томоохон зах, худалдааны төвүүдэд цагийн зохицуулалт хийх зэрэг санал гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. 

ТЦА-наас илгээсэн албан бичигт үндэслэн хотын дарга шийдвэр гаргасан эсэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, "Одоогоор автомашины тэгш, сондгой дугаараар явуулах тухай шийдвэр гараагүй" гэв. 
 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.